“Битаан” Гамбаатай барьцсан нь

2015 оны 12 сарын 23

Юү юүгүй сонгууль хаяанд ирчихсэн мэт есөн шидийн эд зүйлс тараах аян хот хөдөөгүй өрнөж эхэллээ. Саяхан УИХ-ын гишүүн Д.Ганбат хонгор нутгийн олондоо өөрийн хөрөг зургийг дардас болгон буулгасан 40 литрийн багтаамжтай бидон бэлэглэж, “Битаан Ганбаа” хоч зүүсэн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт О.Магнай нүүрс тарааж, нэг хэсэг од болсон.

Харин саяхан Монгол банкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү Хангал Ховд амйгийнханд гарын бэлэг тараасан байна. Тэрбээр “битаан Ганбаа”-тай барьцаж,  алтан шаргал өнгөтэй зэс болон гуулин аяга, бугуйн цаг,  өөрийн хөрөг бүхий цайны аягын хамт ховдчуудад өгсөн гэнэ. Нэг хэсэг атга будаа, чимх давсанд хууртан ходоодоороо саналаа өгдөг байсан сонгогчдыг улстөрчид арай дөмөгхөн зүйлсээр өөд татахаар шийдсэн бололтой.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна