ИУ-ын лидерүүдийн нэгийг устгав

2015 оны 12 сарын 23

AH-64 Apache

© Архив EPA/KIM HEE-CHUL

 

Алан хядагч Шади аль-Минеи ба түүний хамсаатнуудыг  AH-64 Apache нисдэг тэрэгнээс устгажээ.

 

"Ансар Бейт аль-Макдис" ("Иерусалимын талынхан") гэдэг хэт даврагч бүлэглэлийн лидерүүдийн нэгийг Синайн хойгийн хойд хэсэгт устгасан тухай Vetogate мэдээллийн портал сайт мэдээлэв. Тэднийг Рафах хотоос өмнө зүгт Египетийн армийн нисдэг тэрэг устгажээ.

 

Эль-Угра гэх суурины ойролцоо  AH-64 Apache нисдэг тэргээр  хэд хэдэн удаа довтолгоо хийсэн тухай гэрчүүд  өгүүлжээ. Исламын дайчдын дарга  аль-Минеи  нуугдаж суух гэж байсан машиныг пуужин онож  дэлбэлжээ. Шади аль-Минеи нь “саварка” омгийн хүн бөгөөд Газын зурваст хулгайн наймаа хийж байгаад баяжсан нэгэн байжээ.  Мөн африкчуудыг Израильд нууцаар нэвтрэхэд нь тусалдаг байсан гэнэ. Тэрээр 1988 онд Амман хотод төрсөн  бөгөөд 2005 онд Синайгаас Израильд довтолгоон хийсэн хэргээр баригдан жил хагасыг шоронд өнгөрөөжээ.

 

“Исламын улс”-т  тангараг өргөн дагаар орсон энэ бүлгийн удирдагчийг арваад дайчдынх нь хамт ийн  устгажээ.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна