“Arj Cup” цомын тэмцээнд долоон баг өрсөлдлөө

2015 оны 12 сарын 23

“Арж капитал” компанийн нэрэмжит чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг багуудын “Arj Cup” цомын төлөө анхдугаар тэмцээн Спортын төв ордонд амжилттай болж өнгөрлөө.

МЧБХ, “Арж капитал” компани хамтран зохион байгуулсан тэмцээний нээлтийн ёслолд МЧБХ-ны ерөнхийлөгч тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компаний захирал Х.Бат-Эрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн зөвлөх Б.Өнөбаатар, “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, “Хасу-Мегаватт” компанийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Шигшээ багуудын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов нар оролцлоо.

Тэмцээнийг нээж тус тэмцээнийг 31 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн “Арж капитал” компани захирал Х.Мөнх-Эрдэнэ үг хэлэхдээ “Манай компанийн хамт олон спиртийг биш, спортыг дэмждэг хамт олон байх зорилгын хүрээнд энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна, ирэх жилүүдэд уламжлал болгон зохион байгуулах бодолтой байна.” гэж онцлон өгүүлсэн.

Тэмцээнд З.Дүвчин, Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны I баг”, Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны II баг”, Ц.Баярсайхан, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, Д.Батням дасгалжуулагчтай “Цастын барс” клуб, Д.Мөнхбаяр, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Арслан-Налайхын нэгдмэл баг”, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Охидын академийн баг “ зэрэг 7 баг хоёр хэсэгт хуваагдан барилдлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуулийн багш, олон улсын шүүгч ХЧойжилжав ажиллажээ.

Тэмцээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Ц.Энхжаргал, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, С.Бямбацэрэн, Э.Даваачимэг, Г.Наранчимэг, Б.Нямгэрэл, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, П.Орхон, Э.Сумьяа нар тэргүүлсэн өнөө цагийн шилдэг ахмад болон залуу үеийн эмэгтэй бөхчүүд зодогложээ.

“Цастын барс” багийг 7:1, “Арслан-Налайхын нэгдмэл баг”-ийг 7:1 онооны харьцаагаар хожсон “Хилчин” спорт хорооны баг нь “Алдар спорт хорооны II” багийг 8:0, “Охидын академийн багийг 4:4, “Алдар спорт хорооны I” багийг 5:3 онооны харьцаагаар ялсан “Хас-Мегастарс” багтай нэгдүгээр байрын төлөө өрсөлдөж баг 5:3 онооны харьцаагаар ялж Алтан цом, 10 сая төгрөгөөр шагнагдлаа. “Хас-Мегастарс” баг хоёрдугаар байр эзэлж 8 сая төгрөгийн шагнал хүртлээ.

“Алдар спорт хорооны I” баг “Арслан-Налайхын нэгдмэл” багтай гуравдугаар байрын төлөө өрсөлдөж 7:1 онооны харьцаагаар ялж 5 сая төгрөгийн шагнал хүртлээ. Дөрөвдүгээр эзлэсэн “Арслан-Налайхын нэгдмэл” баг 800 мянган төгрөгийн шагнал авчээ.

Өмнөх тойрогт “Алдар хорооны II” багийг 6:2 онооны харьцаагаар буулган авсан “Охидын академийн баг“ тавдугаар байрын төлөө барилдаанд “Цастын барс”-ийг онооны харьцаагаар хожиж 500 мянган төгрөгийн шагнал дээр буужээ.

Тэмцээний шилдэг бөхөөр Гавьяат тамирчин С.Батцэцэгийг шалгаруулжээ. Тэмцээний үеэр МЧБХ-ноос “2016 оны Шилдгийн шилдэг шүүгч”-ээр олон улсын шүүгч Ю.Батсайханыг, “2016 оны шилдэг шүүгч”-ээр олон улсын шүүгч Х.Ганболдыг шалгаруулж цом, дурсгалын самбар, мөнгөн шагналаар урамшуулжээ.

Олон улсын шүүгч Ю.Батсайхан нь 1975 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 1992 онд аймгийн төвийн II арван жилийн дунд сургууль, 1999 онд “Шонхор” биеийн тамирийн дээд сургууль төгсөн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороонд 1999 оноос чөлөөт бөхийн дасгалжуулагч, 2012 оноос ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. 1997 онд шүүгч болж онд 1999 улсын шүүгч болж 2010 онд Тайланд улсын Бангкок хотод олон шүүгчийн зэрэг авчээ.

Тэмцээн маш их өрсөлдөөнтэй болж он гаруут болох 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний өмнөх том сорилго боллоо.

Нэгдүгээр байрын төлөөх барилдаан

“Хилчин” спорт хороо 5:3 “Хасу-Мегастарс” клуб
48 кг Э. Нарангэрэл 3:5 Ц.Намуунцэцэг
Б.Мөнхтуяа
53 кг Э.Сумьяа, цэвэр ялсан Д.Отгонцэцэг
55 кг Э.Даваачимэг 6:2 Б.Энхтунгалаг
58 кг А.Батцэцэг, цэвэр ялалт авсан
60 кг Э.Гантуяа 6:5 Т.Мөнхтуяа
63 кг С.Батцэцэг, цэвэр ялсан. Б.Чанцалнямаа
О.Оюунгэрэл
69 кг Ш.Түмэнцэцэг О.Насанбурмаа, цэвэр ялсан
75 кг Г.Наранчимэг , цэвэр ялсан Ц.Баярзаяа
Г.Уртнасан

Гуравдугаар байрын төлөөх барилдаан
“Алдар” спорт хорооны I баг” 7:1 “Арслан-Налайхын нэгдмэл баг”
48 кг Ц.Бямбазаяа 5:0 Г.Мөнхцэцэг
Г.Азжаргал
53 кг Г.Отгонжаргал 6:3 Б.Дөлгөөн
55 кг Б.Болор-Эрдэнэ Б.Хатантуул, цэвэр ялсан
П.Отгонбаяр
58 кг С.Цэрэнчимэд 10:0 Г.Энхсувд
60 кг П.Орхон, цэвэр ялсан Б.Сарнай
63 кг Б.Нямгэрэл 10:0 М.Хишигмаа
69 кг Э.Цэвэгмид, цэвэр ялсан Б.Цэцэгбаяр
С.Пүрэвхүү
75 кг Б.Одончимэг, цэвэр ялсан Б.Золзаяа

Тэмцээний дүн:

Нэгдүгээр байр “Хилчин” спорт хороо
Хоёрдугаар байр “Хасу-Мегастарс” клуб
Гуравдугаар байр “Алдар” спорт хорооны I баг”
Дөрөвдүгээр байр “Арслан-Налайхын нэгдмэл баг”
Тавдугаар байр “Охидын академийн баг”
Зургаадугаар байр “Цастын барс” клуб
Долоодугаар байр “Алдар” спорт хорооны II баг”

МЧБХ, Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна