ХасБанк Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийн 2015 оны “Шилдэг банк”-аар шалгарлаа

2015 оны 12 сарын 22

Монголын Банкны холбооны ээлжит X чуулган Туушин зочид буудалд 2015 оны 12 дугаар сарын 15-нд амжилттай зохион байгуулагдаж, оны шилдэгүүдээ тодруулсан бөгөөд ХасБанкны нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хийж бүтээсэн ажил, амжилт бүтээл, ололт дэвшил, санал санаачлагыг өндрөөр үнэлэн Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийн 2015 оны “Шилдэг банк”-аар шалгаруулан өргөмжиллөө.

Банк санхүүгийн салбар нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь салбаруудын нэг болохын хувьд өөрсдийн харилцагчдаараа дамжуулан  байгаль орчин, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой нөлөө, үүрэг оролцоо бүхий салбар юм. Иймээс 2013 оны 5 сард Банкууд санал нэгтэйгээр Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөө хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Улмаар санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа ёс зүйтэй, ил тод, байгальд ээлтэй, зөв бизнесийг дэмжих зарчмыг нэн тэргүүнд тавьж ирсэн ХасБанкийг Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийн 2015 оны Манлайлагч Байгуулагаар сонгосон нь бидний хувьд нэр төрийн хэрэг болсон юм.

Энэхүү хариуцлагатай үүргээ бид нэр төртэйгөөр биелүүлж, олон арван ажил санаачлан зохион байгуулсаныг олон улсын тавцанд ч өндрөөр үнэлсэн нь “Планет Рейтинг” байгууллагаас Нийгмийн Хариуцлагын цогц үнэлгээний “4” буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ авсан, мөн Харилцагчийг хамгаалах ухаалаг хөдөлгөөний зарчмуудыг хэрэгжүүлэгч банк гэсэн батламжийг гардан авсан зэргээс харагдана.

Тогтвортой санхүүжилт, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээрх үүргээ биелүүлж, амжилтаа бататгахын төлөө бид цаашид ч хичээл зүтгэл гарган ажиллах болно.

Амьдралд – Ашид хамтдаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна