“Temple Underground” клуб нээгдлээ

2015 оны 12 сарын 23

Монголд Temple Underground клуб нээлтээ хийж байна.

Энэхүү клуб нь The Majesty label-ийн Temple клуб нь Монгол соёл өв уламжлалыг Techno Music болон Contemporary Art урлагтай хослуулан шинэ үеийн залуус болон гадны жуулчдад соёл урлагаар дамжуулан сурталчилан таниулах зорилготой юм.

Мөн Монгол соёл өв уламжлалыг дэмжсэн хандивын үйл ажиллагааг тэргүүн зорилгоо болгож ажиллах юм байна.

Temple клубын нээлтэнд Бээжин хотоос Хятад улсад нэгт бичигддэг хоёр DJ урилгаар ирж оролцож байгаа.

DJ WENG WENG нь Хятад улсын Электроник хөгжмийн анхдагч төлөөлөгчдийн нэг бөгөөд Acupuncture records, Intro Электроник хөгжмийн фестиваль болон Lantern клубын үүсгэн байгуулагч юм.

1997 оноос хойш DJ WENG WENG нь Underground Электроник хөгжмийн парти  Бээжин хотноо зохион байгуулж эхэлсэн ба 2000 оны эхээр бээжингийн хамгийн алдартай электроник хөгжмийн VOGUE клуб-т "China Pump Factor" хэмээх цуврал парти зохион байгуулж байсан.

DJ Jackson lee нь Хятадын анхны пянз тоглуулагч DJ бөгөөд өөрийн хөгжмийг 1987 оноос хойш тоглож байгаа. Тэр цагаас хойш түүний гайхамшигт бүтээлүүд олны дунд маш хурдан газар авсан бөгөөд маш олон алдартай клубүүдэд урилгаар тоглосоор ирсэн. Өөрөөр хэлбэл Бээжингийн шөниин амьдралд түүний хувь нэмэр ихээхэн шингэсэн байдаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна