Шатрын холбооноос оны шилдгүүдээ тодрууллаа

2015 оны 12 сарын 23

Монголын шатрын холбоо оны ажлаа дүгнэж, шинэ жилийн цэнгүүний арга хэмжээний үеэр шилдгүүдээ тодруулжээ. Энэ үеэр дараах шилдэг тамирчид, дасгалжуулагч болон байгууллагыг танилцуулсан байна. Тэднийг танилцуулья:

”Шилдэг шатар дэмжигч” цомоор УИХ-ын гишүүн, МШХ-нй тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Шилдэг клуб”-ээр “Хос мастер” Шатрын академи, “Шилдэг сурталчлагч”-аар Таван цагариг сонин, “Шилдэг зохион байгуулагч”-аар "Хүннү молл" компани, МҮЭ-ийн СТО, Их монгол ресторан, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор М.Баасанжав, Х.Эрдэнэдорж, Ч.Баттүвшин нар шагнагджээ. Мөн Олимпийн алдар одонгоор С.Отгонжаргал, Б.Бадрал, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”- цол, тэмдгээр Б.Баярмандах, Л.Тогоохүү, Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу цолоор Ц.Бат-эрдэнэ, Д.Номин-Эрдэнэ, Монголын шатрын оны Шилдэг шатарчнаар Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, Ү.Үүрийнтуяа, Г.Амартүвшин, Б.Мөнгөнзул, Шилдэг дасгалжуулагчаар Б.Хатанбаатар нар шалгарч олон хүмүүс бусад тусгай шагнал хүртэв гэж МШХ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна