Найман хувийн зээлийн мэдээлэл сонсч байна

2015 оны 12 сарын 23

Өнөөдөр Төрийн ордон хөл ихтэй өнжинө. Учир нь УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр зэрэг шахам  хуралдах бөгөөд аль алинд нь улс орны амьдралд амин чухал, олны анхаарлыг татсан асуудлуудыг хөндөн хэлэлцэж байгаа юм.  

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 57,9 хувийн ирцтэйгээр эхлээд байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал, Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Яг одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээллийг сонсч, УИХ-ын гишүүд зээл тойрсон элдэв асуултын хариуг мэргэжлийн хүмүүсээс сонсч байна.

Т.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна