"Мартагдашгүй" тоглолт өнөөдөр болно

2015 оны 12 сарын 23

Нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн "Мартагдашгүй" тоглолт өнөөдөр дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй "CASTLE" клубын нээлтэнд зориулсан гэдгээрээ онцлогтой.

Хөгжим техникээ CAF брэнд, гэрэл техникийг Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан шинэ клуб ийнхүү нээлтээ хийж байгаа юм. Иймд тус тоглолт үзэгчдэд тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа сельфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ.

Тоглолтын тасалбарыг худалдаанд гараагүй бөгөөд учир нь 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай "CASTLE" клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагуудын гайхалтай тоглолтыг үзэж, Мартагдашгүй үдшийг өнгөрүүлэх боломжтой. Такс:50.000 төг.

Өнөөдөр орой 21:00 цагаас "CASTLE" клубд уулзацгаая. "CASTLE" клубын хаягийг дуулгахад, 6-р бичил хороолол буюу Өргөө кино театрын зүүн хойно байрлах хуучнаар Mass club.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476 дугаараас лавлаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна