Төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

2015 оны 12 сарын 23

Завхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ ПЕРМЕР” загварын автомашинтай таван хүн хоёр хоногийн турш хэл чимээгүй сураг тасарсан тул эрлийн ажиллагаа зохион байгуулахад хүрчээ. Иргэн Т /39 настай,эрэгтэй/ иргэн Д /39 настай,эмэгтэй/, Д /ой танван сартай охин /, А /59 настай, эмэгтэй/, Т /30 настай, эмэгтэй/, Д /20 настай, эрэгтэй /, Ш /30 настай, эрэгтэй/ нийт 7 хүн  энэ сарын 20-ны өдрийн 18:00 цагт  Завханаас Говь-Алтай аймаг орохооор гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг  арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 21:38 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн юм. Дуудлагын дагуу тус албаны долоон  албан хаагч, машинтай эрэлд мордсон байна.

Харин арванхоёрдугаар сарын 22-ны 10:00 цагт иргэн  Т /39 настай, эрэгтэй/  утсаар холбогдон “Бид машинтайгаа төөрсөн, Завхан аймгийн Цагаанчулуут сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т шатахуунгүй болоод зогсчихоод байна” гэсэн мэдээллийг  ар гэрийнхэндээ өгчээ.  Тиймээс  онцгой албаныхан төөрсөн иргэдэд 20  литр шатахуун хүргэж өгч,  Цагаанчулуут сумын төвд хүргэж өгсөн байна.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна