Хятад алсын зайн тусгалтай пуужин туршжээ

2015 оны 12 сарын 23

Урд хөрш Хятад улс алсын зайн тусгалтай шинэ пуужинг туршжээ. Энэхүү пуужин нь АНУ хүртэл харвах хүчин чадалтай тухай АНУ-ын тагнуулын байгууллагаас мэдэгдсэн байна.

Төмөр замаар тээвэрлэдэг, төмөр замын тавцанд суурилуулсан “DF-41” пуужинг энэ сарын 5-нд туршсан аж.

Төмөр замаар тээвэрлэдэг пуужингийн уг технологийг БНХАУ Украинаас авсан хэмээн уг мэдээлэлд дурьджээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна