Б.Жавхланг чөлөөлөхийг дэмжлээ

2015 оны 12 сарын 23

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг 66,7 хувийн саналаар дэмжлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцөж Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Тус өргөдлийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурь ажиллаж хуулийн хугацаа дуусч байгаа учир Ц.Баярсайханыг байнгын хорооны даргаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд 83,3 хувийн саналаар дэмжлээ.  

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна