Ц.Баярсайханыг 100 хувь дэмжлээ

2015 оны 12 сарын 23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ирэх онд УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг  ажиллуулахаар томилох саналыг оруулсныг гишүүд 100 хувь дэмжсэн байна.

УИХ-ын байнгын хороодын дарга нарыг жил бүр өөрчилдөг. Энэ хуулийн дагуу хугацаа дуусч буй Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийн хугацаа дуусч байгаа тул  дараагийн даргаар Ц.Баярсайханыг нь томилохоор болсон байна.

А.АМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна