"Best Ippon-2015" цомын эзнийг тодруулна

2015 оны 12 сарын 23

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах 10 барилдааныг "Тор-10"-аар сонголоо. Эдгээр барилдаануудаас хамгийн шилдэг цэвэр ялалтыг тодруулах бөгөөд энэ сарын 28-нд МЖБХ-ны шинэ жилийн ёслолын үйл ажиллагаан дээр "Best Ippon-2015" цомын эзнийг тодруулах юм.

1. Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб, Багануур ХХК, /

  • Парисын Их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Жерүн Мүренийг ялсан барилдаан.


2. ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /Өвөрхангай аймаг Богд сум, "Хүч" спорт хороо, "Ажнай" дэвжээний бөх/

  • "Астана-2015" багийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Германы багийн дэлхийн чансааны №3 Мартина Трейдосыг цэвэр ялсан барилдаан.


3. ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /Баянхонгор аймаг Хүрээмарал сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/

  • "Чингис Хаан" Гран При тэмцээнд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Францын Софиан Милоуг ялсан барилдаан.


4.ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймаг Батцэнгэл сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/

  • Дэлхийн жүдо бөхийн ертөнцөд "аюултай монгол" хэмээн нэрлэгдэж эхэлсэн Л.Отгонбаатарын олон улсын тэмцээний анхны түрүүгээ Улаанбаатарын Гран Прид авсан барилдаан.


5. Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо/,

  • Гавьяат тамирчин С.Ням-Очир олимп, дэлхийн медальтан болох замдаа Астанагийн татамид дээр Тажикстаны бөхийг гуравдугаар тойрогтоо цэвэр ялсан барилдаан.


6. ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймаг Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо/

  • ОУХМ Н.Дагвасүрэн Гүржийн алдарт бөх А.Црикишвилиг Тбилист шүтэн бишрэгчдийнх нь өмнө цэвэр ялсан барилдаан.


7. ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/

  • Улаанбаатарын Гран Прид түрүүлэх замдаа Францын бөхийг ялсан барилдаан.


8. Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа /Өвөрхангай аймгийн Хархорин сум, "Хүч" спорт хороо/

  • Гавьяат тамирчин М.Бундмаа ДАШТ-ий хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхийг цэвэр ялсан барилдаан.


9. ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб/

  • Улаанбаатарын Гран Пригийн шилдэг барилдаануудын нэг. Вазари үнэлгээгээр хожигдож явсан Д.Төмөрхүлэг барилдааны мэдрэмжээ харуулсан билээ.


10. ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, "Женко" клуб/

  • Дэлхийн чансааг жилийн турш тэргүүлж буй Азербайжаны Рустам Оружовыг ОУХМ Г.Одбаяр цэвэр савжээ.

Mongolian Judo Association

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна