Алслагдмал аймгуудад шатахууны үнэ буурчээ

2015 оны 12 сарын 23

Хөдөө орон нутагт, тэр дундаа нийслэл хотоос алс оршдог зах хязгаарын аймгуудад шатахууны үнэ буурсан талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан учир энэ  оны хоёрдугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар нэг  хувь байсныг  таван хувь болгон нэмэгдүүлсэн.Харин  өнгөрсөн арваннэгдүгээр сараас авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд боомт тус бүрээр ялгавартай тогтоогоод байгаа юм байна. Тухайлбал А-80 болон Аи-92 авто бензинд 270.000-400.000 төгрөг, дизель түлшинд 290.000-520.000 төгрөгт хүртэл татвар ногдуулсан.

Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун болон зүүн бүсийн аймгуудад  шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо төвшинд хүрчээ. Тухайлбал, баруун  таван аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн гурван аймгуудад 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан байна.

Д.УДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна