Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна

2015 оны 12 сарын 23

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна.  Хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэлжээ. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж буй юм. Ажлын хэсгийнхэн хуулийнхаа талаарх танилцуулгаа хийлээ. Харин тус байнгын хорооны гишүүд сонгуулийн хуулиар санал зөрөлдөж ажлын хэсгийнхнийг багагүй шүүмжлээд амжив.  

Шударга ёс эвслийн зарим гишүүд эвслээс гаргасан саналыг орхигдуулсан,  хуулийн төсөлд тугсгаагүй  гэж гомдолложээ. Ажлын хэсгийн ахлагч А.Бакей “Шударга ёс эвслээс зургаан төрлийн санал гаргаснаас гурав нь хуулийн төсөлд туссан. Үлдсэн гурав нь бусад намын саналтай давхацсан” гэсэн тайлбарыг өгч байна. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгт АН-ын гишүүд ч санал зөрж байгаагаа хатуу анхаарууллаа.

Сонгуулийн хуулийг өнөөдрөөс эхлэн байнгын хороодоор хэлэлцэж эхэлж байгаа юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна