Бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо

Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо хамтран “Дэлхийн бизнес Инкубаторын өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэж байна. Монгол Улсад 2008 оноос Монголын бизнес инкубаторуудын холбоотой болж, бичил бизнес эрхлэгчдийг бэлтгэх ажилд оролцож  эхэлжээ. Энэ хугацаанд нийт 400 орчим жижиг дунд үйлдвэрлэгчийг бойжуулж, ажлын байртай болгосон байна. Өнөөдөр дээрх бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэж, урласан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн гарлаа. Ялангуяа нийслэлийн Хөдөлмөрийн газраас зорилтот бүлгийн иргэдийн хүрээнд хэрэгжүүлсэн “Сайхан амьдрал таны гарт” төслийн харилцагч нарын бүтээлийг  дэлгэжээ.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж