Үндэсний зөвлөлийн гурван гишүүнийг нөхөн томилно

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Үндэсний зөвлөлийн гурван гишүүнийг нөхөн томилно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус байнгын хороогоор Сонгуулийн хуулийг голлон хэлэлцэж байгаа ч бас нэгэн анхаарал татахуйц асуудал хэлэлцсэн нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гурван гишүүнийг нөхөн томилох тухай байсан юм.

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүслээр Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаа өгсөн байна. Тиймээс тэдний оронд шинэ гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгон дэвшүүлсэн юм. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Цахим өртөө” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, “Икэл сан” ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарын нэрийг  дэвшүүлсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд тэднийг дэмжжээ. Шинэ гишүүдийг үндэсний зөвлөдд томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийднэ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж