Нарендра Моди ОХУ-д айлчлав

2015 оны 12 сарын 23

 

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр /XII.23/ ОХУ-д айлчилж байна. Нарендра Моди Москва хотноо хоёр орны уламжлалт лидерүүдийн саммитад оролцохоор очжээ. Уулзалтын үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр орны батлан хамгаалах, цөмийн салбар болон сансар судлалын хамтын ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөжээ. Нарендра Моди өнөө орой ОХУ-ын ерөнхийлөгчтэй оройн зоог барьж, маргааш саммитаа эхлүүлэх аж.

 

ОХУ болон Энэтхэг нь хүйтэн дайны үеэс холбоотны харилцаатай явж иржээ. Энэтхэг нь Оросын зэвсэг, байлдааны хэрэгслийн том худалдан авагч орон юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Энэтхэг нь зэвсэглэлээ АНУ, Франц, Израиль улсаас худалдан авах нь нэмэгджээ. Орос, Энэтхэгийн лидерүүдийн саммит 2000 оноос хойш жил бүр зохиогдох болсон аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна