Ирэх онд манай улсад олон улсын 15 тэмцээн болно

2015 оны 12 сарын 24

Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх өсвөр болон залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээллэх урам зориг өгөх ач холбогдолтой байдаг. Тэр ч утгаараа манай улс сүүлийн жилүүдэд олон улсын чанартай томоохон тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах нь ихэссэн. Тэгвэл ирэх онд манай улсад олон улсын 15 тэмцээн болно. Үүнээс ач холбогдлоороо хамгийн чухал нь дөрөвдүгээр сард болох олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн юм. Ингээд ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээнийг танилцуулж байна.

  • Олимпийн эрх олгох “Рио-2016” чөлөөт бөхийн тэмцээн
  • Сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн
  • Жүдо бөхийн “Чингис хаан” гран-при тэмцээн
  • Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн
  • Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн
  • Даамны Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн
  • Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн
  • Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн
  • Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээн
  • Цанын олон улсын тэмцээн
  • Биатлоны олон улсын тэмцээн
  • “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн
  • Аэробикийн олон улсын тэмцээн тус тус хуваарийн дагуу болно.

Сануулахад, 2015 онд манай улсад олон улсын чанартай тэмцээн олон болсон. Тодруулбал, Энэ онд 100 жилийн түүхтэй чөлөөт нислэгийн загварын ДАШТ, Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад, Ирэх онд Узбекистан улсад болох футзалын Азийн АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтууд,хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх эхний шатны хариу тоглолт зэрэг тэмцээнүүд боллоо.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна