Louis Vuitton-ий шинэ цүнх 55000 ам.долларын үнэтэй

2015 оны 12 сарын 24

Францын Louis Vuitton загварын ордон түүхэндээ байгаагүй үнэтэй цүнхийг бүтээжээ. City Steamer MM bag гэсэн загварын нэртэй энэ цүнх 55 мянган ам.долларын үнэтэй. Үүнээс өмнө Louis Vuitton-ий гаргаж байсан хамгийн үнэтэй цүнх нь Dora PM загварын 50 мянган ам.долларын үнэтэй цүнх байсан юм.

55 мянган ам.долларын үнэтэй энэ цүнхны эх биеийг матрын арьсаар, оосрыг тугалын арьсаар хийж, алтадсан тоногоор тоногложээ. Яг ийм загвартай жирийн арьсаар хийсэн цүнх хамгийн ихдээ 3000 ам.доллараас хэтрэхгүй юм.

Louis Vuitton бол аяллын цүнх, авдар хийх зорилготой 1854 онд Францад байгуулагдсан компани. Яваандаа чиглэлээ өргөжүүлэн хувцас, гоёл чимэглэл, гутал, цаг зэргийг үйлдвэрлэх болсон. Одоо тус компани LVMH холдингийн нэг хэсэг гэж явдаг.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна