Амур, Тимур хоёр өөрсдийн аккаунттай болов

2015 оны 12 сарын 24

ОХУ-ын Приморийн хязгаарын дархан цаазат газарт амьдардаг Амур нэртэй бар Тимур нэртэй ямаатай найзлаад байгаа нь олны анхаарлыг татаад байгаа. Уг ямааг барны идэш болгон өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд ойд тавьсан ч бар ямааг идэлгүй, бүүр ижил дасал болсон учраас дархан цаазат газрынхан тэдний үерхлийн талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөнөөс хойш Амур, Тимур хоёр хэвлэлийн од болоод байгаа юм. Тэгвэл энэ хоёрт зориулсан Facebook болон  Instagram-ийн аккаунт нээсэн байна. Амур, Тимур хоёрын үерхлийн талаар олон хүн сонирхож байгаа учраас ийнхүү нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн хуудастай болгож, түүгээр дамжуулан мэдээлэл өгч байхаар болжээ.

Мөн энэ зурагтай футболка, аяга, соронзон наалт, таваг зэрэг эз зүйлс зардаг интернэт дэлгүүр энэ долоо хоногоос ажиллаж эхэлсэн байна.

Махчин амьтан ингэж өөрийн идэш болох амьтантай “үерхэж” байсан тохиолдол бараг байдаггүй. Амьтан судлаачид хэзээ нэгэн цагт Амур Тимурыг идэх болно гэдгийг хэлж байгаа юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна