Сүлбүүр зүү гоёл чимэглэлийн гол тренд болжээ

2015 оны 12 сарын 24

Saint Laurent хавар-зун 2016

Алдартай загвар бүтээгч Эди Слиманы буянаар панк стиль эргэн ирж байна. Saint Laurent загварын ордонд зориулан түүний бүтээсэн цуглуулгад нүд гялбасан даашинзнууд, үслэг боа нь (урт нарийхан ороолтууд), зузаан ултай гутлууд, сэмэрсэн капрон шилэн оймсууд, хуучирч сэмэрсэн жийнс дээр тиара зүүлтүүд, сүлжмэлтэй цэрэг хүрэмтэй зэрэгцэн харагдана. Панкууд гэхээс өөр яах билээ.

Энэ стилийн анхдагч нар нь гарын доорх аахар шаахар зүйлээр гоёл хийж ирсэн билээ. Тэр үед сүлбүүр зүү нь хувцаснаас чихний ээмэг, энгэрийн зүүлт, бугуйвч болон хувирч байлаа. Уран дархчууд сүлбүүр зүүг хар, цагаан, ягаан, шар алтаар урлажээ. Очир эрдэнийн шигтээгээр хүртэл гоёв. Ердийн нэг сүлбүүр зүү ийнхүү дэгжин аксессуар болон хувирч байгааг та энд харж болно. Харин эдгээр гоёлын үнэ нь 100-1000 ам.долларын хооронд хэлбэлзэнэ. Гэхдээ панкдах гэж байгаа бол мөнгө хайрлах хэрэг юун!

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна