Нийслэлийн Тээврийн газраас шаардлага хүргүүлжээ

2015 оны 12 сарын 24

Нийслэлийн тээврийн газар нь “Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулах, дүгнэх, цуцлах, үйл ажиллагаанд нь түвшин тогтоох;” гэж заасныг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг ААНБ-уудтай “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г байгуулан ажилладаг.

Тус гэрээний

  • 3.2.7 дах заалтын “Өдөр бүр нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн баримт бичгийн бүрдлийг шалгах механик, диспетчер шалгаж үйлчилгээний даалгаврын хуудас олгож ажиллуулах бөгөөд үйлчилгээнд гаргахын өмнө жолооч, кондукторын эрүүл мэнд, үйлчилгээнд ажиллах чадвар/цусны даралт, согтуурсан болон мансуурсан эсэх/-ын үзлэг хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг өгч үйлчилгээнд гаргана.”, 3.2.11-д “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр тавигдах шаардлагуудыг аж ахуйн нэгж, жолооч бүр бүрэн хангаж осол, зөрчилгүй ажиллах ба шугам замд эвдэрсэн эсхүл замын хөдөлгөөнд саад учруулан зогссон нийтийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй замаас чөлөөлөх ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэнэ.” гэх заалтыг зөрчсөн
  • Мөн гэрээний 3.2.19 дэх заалтын “Үүрэг гүйцэтгэгч тал нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах журам”-ыг мөрдөж ажиллах бөгөөд шугамын үйлчилгээг бусдад дур мэдэн шилжүүлэхгүй, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллуулахгүй байхаас гадна жолоочийн даатгалд даатгуулаагүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байна.” гэснийг зөрчин 2015 оны намрын техникийн хяналтын ээлжит үзлэгээр 38 тээврийн хэрэгслийг хамруулахаас 18 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй
  • Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас гаргасан мэдээгээр өглөө эх авалтыг өдөр бүр 4-12 тээврийн хэрэгслээр тасалж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй иргэдийг хохироосон “Тэнүүн дэлгэр” ХХК

Мөн гэрээний

  • 3.2.7 дах заалтын “Өдөр бүр нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн баримт бичгийн бүрдлийг шалгах механик, диспетчер шалгаж үйлчилгээний даалгаврын хуудас олгож ажиллуулах бөгөөд үйлчилгээнд гаргахын өмнө жолооч, кондукторын эрүүл мэнд, үйлчилгээнд ажиллах чадвар/цусны даралт, согтуурсан болон мансуурсан эсэх/-ын үзлэг хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг өгч үйлчилгээнд гаргана.”, 3.2.11-д “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр тавигдах шаардлагуудыг аж ахуйн нэгж, жолооч бүр бүрэн хангаж осол, зөрчилгүй ажиллах ба шугам замд эвдэрсэн эсхүл замын хөдөлгөөнд саад учруулан зогссон нийтийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй замаас чөлөөлөх ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэнэ.” гэх заалтыг зөрчсөнөөр 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5-003 граж дугаартай 19-43 УНП тээврийн хэрэгслийн жолооч Д.Гансүх нь Баянбүрдийн тойрог орчим 64 настай иргэнийг мөргөн амь насыг хохироосон, мөн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5-048 граж дугаартай 21-73 УНБ тээврийн хэрэгслийн жолооч Р.Бадарч нь Их нарангийн 1-р буудалд айлын хашааг мөргөн 8 хүнийг гэмтээж 1 иргэний амь насыг хохироосон, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5-037 граж дугаартай 26-48 УНЧ тээврийн хэрэгслийн жолооч Д.Найдан нь Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав төвийн орчим 36 настай иргэнийг мөргөн амь насыг хохироосон зам, тээврийн ноцтой хэрэг гаргасан байна. Мөн өнөөдрийн гаргасан мэдээгээр 2015 онд танай компанитай холбоотойгоор 24 зам, тээврийн осол гарснаас 18 хүнийг гэмтэж, 2 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 3 иргэнийг амь насыг хохироосон байна.
  • Гэрээний 3.2.13 дах заалтын “Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол, ашиглалтын зөрчил гаргасан жолооч, кондукторын асуудлыг ээлжийн бус цагаар нь АТХУБ-ийн дурдсан хугацаанд шийдвэрлүүлж байх ба гомдол, зөрчлийн тоог байнга бууруулан ажиллана.” гэснийг зөрчин 2015 онд танай компанийн гэрээгээр үйлчилж байгаа чиглэлүүдтэй холбоотой иргэдийн санал гомдол 140 ирсэн байна. Мөн шугам замд эвдэрч техникийн саатлын улмаас зогссон, замын хөдөлгөөнд саад учруулан хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүйгээр удаан зогссон 167 тохиолдол гарсан байна.
  • Мөн гэрээний 3.2.19 дэх заалтын “Үүрэг гүйцэтгэгч тал нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах журам”-ыг мөрдөж ажиллах бөгөөд шугамын үйлчилгээг бусдад дур мэдэн шилжүүлэхгүй, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллуулахгүй байхаас гадна жолоочийн даатгалд даатгуулаагүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байна.” гэснийг зөрчин 2015 оны намрын техникийн ээлжит үзлэгээр 95 тээврийн хэрэгслийг хамруулахаас 7 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй байна.
  • Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас гаргасан мэдээгээр өглөө эх авалтыг 2-7 тээврийн хэрэгслээр тасалж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй иргэдийг хохироосон үндэслэлээр “Сутайн буянт”ХХК-иудад

Монгол улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нийтийн аюулгүй байдал хангах, тээврийн үйлчилгээнд сахилга чангатгах, харицулага өндөржүүлж ажиллах тухай” 03 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой ажил зохион байгуулан биелэлтийг ханган ажиллахыг анхааруулан дараах шаардлагыг хүргүүлжээ.

Иймд дээрхи албан даалгавруудын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж хийсэн ажил гарсан үр дүнгийн талаархи мэдээгээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж байна. Хэрэв энэ хугацаанд асуудлыг шийдэж тодорхой үр дүнд хүрэхгүй бол “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г цуцлах эсвэл танай компанийн нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн үйлчилгээг зогсоох нөхцөл байдал үүсч болзошгүйг анхааруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна