Шилдэг СЕО-нууд Хөдөлмөрийн үндэсний намыг сонголоо

2015 оны 12 сарын 24

Бизнесийн байгууллагын гол хөдөлгүүр нь тухайн байгууллагын СЕО нар байдаг. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж олонд танигдсан эрч хүчтэй СЕО нар Хөдөлмөрийн Үндэсний намыг сонгож байна. Салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа Хөдөлмөрийн Үндэсний Нам гишүүдийнхээ эгнээг ийнхүү шилдэг СЕО нараар өргөжүүлж намын батлахаа гардууллаа. Тухайлбал “Скайтел” компанийн захирал Д.Болор, “OTEGEN holding”-ийн захирал н.Отгонбат, “Хера Холдинг ХХК”-ийн захирал Х.Ганхуяг, “Баясах фүүдс”-ийн захирал н.Энхболд нарын шилдэг СЕО-нууд Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн боллоо. Эрч хүчтэй, бизнесийн арвин туршлагатай, салбарынхаа зовлон жаргалыг сайн мэдэх, ажлын байр олныг бий болгож, ахиу татвар төсөвт оруулдаг, чадварлаг менежерүүд Хөдөлмөрийн үндэсний намын бодлого, зорилтыг дэмжин гишүүнээр элсэж байна. Хүн дээд үзэлд нийцсэн гишүүдээр хүрээгээ тэлэхдээ бид баяртай байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна