Хоёр настай охины амийг нохой аварсан гэв

2015 оны 12 сарын 24

 

Австралийн Мельбурн хот зүүн өмнөд захад амьдардаг нэгэн гэр бүлийн хоёр настай охин гэрээсээ төөрч алга болоод долоон цагийн дараа олджээ. Бяцхан охиныг олоход хамт явсан нохойн хуцах чимээ их тус болсон байна. Хоёр настай Софиа охин гэрээсээ төөрөхөд Поппи нэртэй нохой нь дагаж явсан байв.

 

Охин болон нохойг гэрээс нь 200 метр зайтай хол газраас олсон байна. Софиа охиныг Поппи нэртэй нохой нь дагаж явснаараа амийг нь аварсан хэмээн гэр бүлийнхэн нь итгэж байгаа аж. Охин төөрөх үедээ ердөө нэмгэн цамц, живхтэй байсан бөгөөд нохойн дулаацуулж байснаас бээрч даараагүй хэмээжээ. Охиныг байхгүй байгааг орой 19.40 цагийн үед мэдсэнээр эрэл хайгуул эхэлсэн аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна