Блаттер хөлбөмбөгөөс холдоно

2015 оны 12 сарын 24

Йозеф Блаттер

Фото: Arnd Wiegmann / Reuters

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Йозеф Блаттер хөлбөмбөгөөс холдож буйгаа хэлсэн ярилцлагыг The Wall Street Journal сонинд өгсөн нь Лхагва гаригт нийтэлсэн байна.

“Би хөлбөмбөг дэх ажлаа дуусгалаа” гэж тэр хэлээд хөлбөмбөгт 40 жилээ зориулсаныг уг сонинд сануулжээ. “Гайхалтай байсан өнгөрсөн үе одоо намайг догдлуулахгүй байна. Ирээдүй бол харин бүрхэг. АНУ-ын Хууль зүйн яам хэрэгт оролцсон тавдугаар сарын 27-ноос би байгууллагадаа итгэлгүй болсон. Тэр өдөр тэд FIFA -г мафийн бүтэц шигээр зарласан юм” хэмээн Блаттер ярьжээ. FIFA-гийн ажиллагааг тэр “нэгэн янзынх” гэж хэлсэнгүй. “Улс орнуудын Засгийн газрын саналын зөвлөмжийн дагуу ДАШТ-ийг хуваарилж байсан” гэж тэр хэлжээ.

Үүний жишээ болгон тэрээр 2010 онд Платинитай ярилцсанаа дурсав. Тэр үед Катарын өргөдлийг дэмжиж буйгаа тэр ярьж байсан гэнэ. Платини авлигын хэрэгт холбогдож магадгүй гэж болгоомжилж байснаа Францын ерөнхийлөгч Николя Саркози, мөн Катарын нэг шейхтай цуг хоолонд ороод бодлоо өөрчилсөн байжээ.

FIFA-гийн Ёс зүйн арбитрын танхим Йозеф Блаттер, Мишель Платини нараас авлигын хэргийн ялыг нь хэрэгсэхгүй болгосон ч тэднийг байгууллагын ёс зүйг бусад талаар зөрчсөн гээд найман жилийн хугацаанд хөлбөмбөгөөс холдуулах шийдвэрийг саяхан гаргасан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна