Зул сарын үзвэрүүд

2015 оны 12 сарын 24

“Цөмөөхэй”

Шинэ жилийн уур амьсгалыг эрхгүй санагдуулам “Цөмөөхэй” балет энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн юм. МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар тавигдаж буй энэ удаагийн балет нь зул сарын баяраар сонирхон үзэхэд хамгийн тохиромжтой үзвэрүүдийн нэг сөн билээ. “Цөмөөхэй” балет хуваарийндагуу энэ сарын 26 болон 27-ны өдрүүдэд 17.00 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хаалтын тоглолтоо тавих юм.

Тасалбарын үнэ: Бельэтаж: 20000₮, 40000₮, Партер: 85000₮, Ложа: 90000₮


“Усгал”

Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Усгал” орчин үеийн бүжгэнжүжгийг 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Corporate Hotel & Convention Center-ын Концертын танхимд Монгол, Швейцарь, АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран толилуулах гэж байна.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Америкийн тайзны гэрлийн найруулагч БарриСтийл болон Швейцарийн хөгжимчин МаттюМишель, гоцлол бүжигчнээр Б.Одбаяр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол балетчин МУГЖ Ч.Ганчимэг зэрэг олон улсын болон үндэсний авьяаслаг уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.

Бүжгэн жүжиг эрэгтэй хүнийг галаар,харин эмэгтэйхүнийг усаар төлөөлүүлснээрээ онцлогтой бөгөөд “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлгээс бүтнэ.

Тоглолтын тасалбар 30.000-50.000 төгрөгөөр Монголын Урлагийн Зөвлөлийн оффис, Corporate Hotel & Convention Center-ийн бүх салбар болон www.ticket.mn-ээр худалдаалагдана.


“Snow Melody”

Улсын Филармонийн3 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тоглолт ч мөн адил үзэгчдийн сонирхлыг ихээр татаж буй юм. Энэ удаагийн шинэ жилийн баярт зориулсан тоглолтод Симфони Найрал Хөгжим, Баян Монгол жаззнайрал хөгжим, Морин хуурын чуулга болон МУГЖБ.Сарантуяа, МУГЖ Ө.Уянга, Sweetymotion хамтлаг, болон улсын филармонийнуран бүтээлчид оролцон ая дуугаа өргөх болно. Симфони найрал хөгжим морин хууртай хэрхэн хослохыг эндээс үзэж болно.

Тасалбарын СТӨ, Улсын Филармонийнбилетийн касс болон 1900-1617, 1900-1188 утсаар үнэгүй хүргүүлэхээс гадна www.easyticket.mnсайтаас захиалах боломжтой аж.


“ULTRA WHITE”

Энэ оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр MNG EVENT болон Цагаан Сэнгүр Брендийнхамтран зохион байгуулж буй “ULTRA WHITE” парти“Crocus Event Hall”-д болох гэж байна. Арга хэмжээ оройн 22.00 цагаас эхлэх бөгөөд шинэ оныг бүжгийн хэмнэлд гаргах боломжийг олгож байна. Хэрэв энэхүү партид нэгдэхийг хүсвэл цагаан өнгийн хувцас өмссөн байх ёстой юм.

Өнөөдөр MNG EVENT-ийн GJ нар болох DJChin, DJ Erhe, DJ Gana, DJ Achka, DJ Odko нар болон урилгаар DJ Ulzii, DJ Amara нар өөрсдийн сетээ толилуулна.

Таксны хувьд 20,000 төгрөг бөгөөд 4 болон 6 хүнд зориулсан 150,000 болон 180,000 үнийн сонголтууд мөн бий.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна