Герман зенитийн Patriot цогцолбороо Туркээс гаргалаа

2015 оны 12 сарын 24

Фото: Mert Macit / Zuma / Global Look

 

Өмнө нь Туркийн өмнөд нутагт байрлуулсан байсан Германы зенитийн пуужингийн Patriot цогцолборуудыг Данийн хөлөг онгоцоор эх оронд нь авчирчээ. Энэ тухай Туркийн Anadolu агентлагт Искендерун боомтын эх сурвалж мэдээлэв.

 

Зенитийн пуужингуудаа 2016 онд Туркээс гаргана гэж Герман мэдээлсэн. Зенитийн пуужингийн зургаан цэнэгийг АНУ, Герман, Нидерландаас 2013 оны эхээр Туркийн өмнөд Газиантеп мужид байрлуулсан юм.Сирийн нисэх хүчнээс Туркийг хамгаалах зорилгоор эдгээрийг суурилуулсан. Мөн Ираны талаас Туркт байрлуулсан радаруудын эсрэг хийж болох агаарын довтолгооны эсрэг тэднийг чиглүүлсэн байв.

 

Энэ жилийн сүүлчээр тэднийг байрлуулах эрх дуусч байгаа ба тэднийг зөөнө гэсэн таамаглал байлаа. Харин Турк нутагтаа байлгах эрхийг сунгах хэрэгтэй гэж шаардаж иржээ. Сирид Оросын агаарын ажиллагаа эхэлсний дараа НАТО эдгээр пуужинг эргүүлэн татахаар болсон юм. Америкчууд пуужингаа аравдугаар сард татсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна