Москвагийн есөн банкны залилан илрэв

2015 оны 12 сарын 24

Фото: Вячеслав Прокофьев / ТАСС

 

Москвагийн есөн банкинд хийсэн шалгалтаар 30 тэрбум рублийн залилангийн хэрэг илэрсэн тухай ОХУ-ын ДХЯ мэдээлжээ. Эдгээр банкинд хадгаламж төвлөрүүлэхийг ОХУ-ын Төв банк хориглосон байсан юм.

 

Банкуудын шалгалтыг есдүгээр сараас хойш хийжээ. Хадгаламж хийхийг хориглосон байсан ч банкууд нь хувь хүн, хуулийн этгээдүүдээс 30 тэрбум рублийн хадгаламжийг татжээ. Тэр мөнгийг үнэт цаасыг хуурамчаар үнийг нь ихэсгэн худалдан авах аргаар гэмт хэрэгтнүүд завшсан байна.

 

Шалгалтын үр дүнгээр онцгой их хэмжээний мөнгийг завшсан гэх зүйл ангиар эрүүгийн гурван хэрэг нээсэн байна. Сэжигтнүүдийн ажил, орон гэрт нэгжлэг явуулжээ. Энэ залилангийн системийг зохион байгуулсан гэх хоёр хүнийг барин саатуулаад байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна