Та цахим гэмт хэргээс өөрийгөө хамгаалаарай

2015 оны 12 сарын 24

Сүүлийн үед иргэд, байгууллагууд анхаарал болгоомжгүйгээсээ цахим гэмт хэргийн хохирогч болох явдал ихээр тохиолдож, энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж, сэрэмжлүүлэх болсон.

ХасБанк нь харилцагчийг хамгаалах ухаалаг зарчмыг хэрэгжүүлэгч Монголын анхдагч банк төдийгүй мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандартыг анхлан нэвтрүүлэгч байгууллагынхаа хувьд харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж, тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг.

Тиймээс гадаад шилжүүлэг, интернэт худалдан авалт, цахим гүйлгээ хийх гэж буй  иргэд, харилцагчдадаа дараах зөвлөмжүүдийг хүргэж байна:

  • Хэрэв таны харилцагч байгууллага, хувь хүнээс төлбөрийн дансны дугаар өөрчлөгдсөн гэх үндэслэлээр өөр данс руу төлбөрөө шилжүүлэхийг хүссэн цахим шуудан ирвэл энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа утсаар лавлах;

  • Цахим гэмт хэрэг үйлдэгчид адил төстэй харагдах нэр, өргөтгөл бүхий вэбсайт, цахим шуудангийн хаяг хуурамчаар үүсгэн залилан хийдэг тул Та зөвхөн вэбсайт, цахим шуудангийн мэдээллээр хязгаарлахгүй албан бичиг, утсаар холбогдох, биечлэн уулзах гэх мэт олон эх сурвалжаас сайтар баталгаажуулах;

  • Хэрэв та онлайнаар хувийн зураг болон бичлэгээ алдсаны улмаас хэн нэгний дарамт шахалтад орж шилжүүлэг хийх гэж байгаа бол энэ талаар Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

  • Та сугалаанд хожсон, өв залгамжилсны улмаас их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон гэх мэдээллийг цахим шуудан, гар утсандаа мессежээр хүлээн авч урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэг хийх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаараарай!

Эрхэм харилцагч Та эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлснээр цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна.

Та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугаарууд болон www.service.police.gov.mn вэбсайтаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна