Бээжингийн жолооч нар 1.6 сая ам.доллараар торгуулжээ

2015 оны 12 сарын 24

 

Бээжинд автомашины дугаарын хязгаарлалттай өдрүүдэд хөдөлгөөнд оролцсоноос жолооч нар нийтдээ 1.6 сая ам.доллараар торгуулсан байна. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрснээр Бээжинд энэ арванхоёрдугаар сард хоёр дахь удаа автомашины дугаарын хязгаарлалт тогтоосон юм. Хязгаарлалт тогтоосон дөрвөн өдөрт Бээжингийн 112800 жолооч журам зөрчин хөдөлгөөнд оролцсон болохыг “CCTV” мэдээлжээ. Автомашины дугаарын хязгаарлалтыг зөрчсөн жолооч хөдөлгөөнд оролцсон гурван цаг тутамдаа 100 юань /15 орчим ам.доллар/ төлөх торгуультай аж. Бээжинд автомашины дугаарын хязгаарлалтыг хоёр жилийн өмнөөс мөрдөж эхэлсэн билээ. Бээжингийн нарыг халхалсан өтгөн саарал утааны нэлээд хувийг автомашины яндангаас гарах утаа, тортог бүрдүүлж байгааг судалгаагаар тогтоосон аж.

 

Бээжинд агаарын бохирдлын аюултай түвшнийг бууруулахын тулд үйлдвэрүүдийг хааж, автомашины дугаарлалт тогтоож, хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө сургууль, цэцэрлэгийг хаажээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна