Хөвсгөл аймагт "Ном хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна

2015 оны 12 сарын 24

“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Төв номын сан, Бүрэнтогтох сумын Соёлын төв болон Мөрөн сумын 9, 10, 11, 12-р хороодын уншлагын танхимд 53 нэр төрлийн 300 ном бэлэглэлээ.

Эдгээр номыг хүүхэд залуусыг номын сайн нөхөр болгож, номоор дамжуулан оюун ухаанаа тэлж, зөв хүн болон төлөвшхөд туслах зорилгоор тус сангаас хэрэгжүүлж буй “Ном хөтөлбөр”-ийн хүрээнд бэлэглэж байгаа юм.

Номын багцад Нью-Иорк таймс болон Монголын номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан Дэлхийн сонгодог уран зохиол, хувь хүний хөгжил, Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолууд, түүхэн роман, танин мэдэхүй, анагаах ухааны номууд багтжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна