Пандаг ол

2015 оны 12 сарын 24

Сүүлийн өдрүүдэд дэлхийн улс орнуудын нийгмийн сүлжээ хэрэглэгчид нэгэн пандаг хайх ажилтай болоод байна. Зул сарын баярт зориулан Унгарын зураач Гергели Дудас “Цасан өвгөн ба панда” нэртэй паззл гаргасан нь ийнхүү олны анхаарлыг татаад байгаа юм.

Шигүү зурсан цасан өвгөн дундаас ганц ширхэг байгаа пандаг нэг хормын дотор олох ёстой. Өнгөрсөн долоо хоногт анх нийгмийн сүлжээнд тавигдсан энэ зургийг зөвхөн Facebook-т 130 мянган удаа шэйрлээд байгаа юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна