С.Мэндсайханыг чөлөөлсөн ч Б.Жавхланг чөлөөлсөнгүй

2015 оны 12 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн 50 хувь нь буюу 27 нь чөлөөлөхийг дэмжсэнгүй. Ингэснээр Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан албан тушаалдаа хэвээр үлдлээ. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх зорилгоор УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байжээ.

Харин Үндэсний статисткийн хорооны дарга С.Мэндсайханыг албан тушаалаас нь чөлөөллөө. УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор С.Мэндсайхан чөлөөлөгдөж байгаа юм байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоо Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ нь хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах асуудал багтсан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна