Ходорковскийг эчнээ баривчлан олон улсад эрэл сурвалжлав

2015 оны 12 сарын 24

Михаил Ходорковский

Фото: Василий Прокопенко / РИА Новости

 

ЮКОС компанийн захирал асан Михаил Ходорковскийг хүний амь бүрэлгэх хэргийг зохион байгуулсан хэргээр эчнээ баривчлан олон улсад эрэн сурвалжилж байгаа тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин лхагва гаригт мэдэгдлээ.

 

Мөрдөн байцаах хорооны Онц гэмт хэргийг мөрдөх газрын хүсэлтийг шүүх үндэслэн Ходорковскийг баривчлан хорих арга хэмжээг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Ходорковскийд Эрүүгийн хуулийн 3-р зүйлийн А, Б, Е, Ж, З, мөн 3-р зүйлийн 30, 33 дахь заалтуудын А, Б, Е, Ж, З-г үндэслэн ял тулгах болсныг Маркин тодруулжээ.

 

Мөрдөн байцаалтаар, Ходорковский 1998-1999 онд ЮКОС-ын албан хаагчид болох Леонид Невзлин, Алексей Пичугин нарт Нефтеюганск хотын дарга Владимир Петуховыг, мөн бизнесмен Евгений Рыбин нарын амийг хөнөөх үүрэг өгсөн нь тогтоогджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна