Иракийн цэргийнхэн ИУ-ын найман удирдагчийг устгав

2015 оны 12 сарын 24

 

Иракийн Нисэх хүчний онгоцууд Исламын улс бүлэглэлийн найман удирдагчийг агаарын довтолгооны явцад устгажээ.

 

“F-16 онгоцууд найман удирдагч болон хэдэн арван дайчдыг бөмбөгдөн устгалаа” гэсэн цэргийнхний мэдээний дагуу орон нутгийн телевиз мэдээлжээ. Гэхдээ Хавиж, Анбар дүүрэгт явуулсан ажиллагааныхаа тухай, устгагдсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл хийсэнгүй.

 

Иракийн зэвсэгт хүчин Анбар мужийн төв Эр-Рамади хотыг чөлөөлөх байлдааны ажиллагааг Мягмар гаригт эхэлсэн байна. Армийн давшилтыг Иракийн нисэх хүчин мөн эвслийн нисэх онгоцууд агаараас дэмжиж байгаа гэнэ.

 

Ирак, Сирийн ихээхэн нутгийг эзэлсэн Исламын улс гэх хэт даврагчдын бүлэглэл нь 2014 оноос хойш дэлхийн том асуудлын нэг болоод байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна