Вилли Вонка стиль

2015 оны 12 сарын 24

Европ даяар Зул сарын уур амьсгал орсон энэ үед Холливуудын жүжигчин Николас Кейж Вилли Вонка стилийг сонгожээ. Бүрх малгай, хүрэм, таягтай жүжигчний Вилли Вонка стиль папаррацийн анхааралд шууд өртсөн байна. Вилли Вонка бол Британийн зохиолч Роальд Далийн “Чарли хүүд тохиолдсон адал явдал” хэмээх хүүхдийн зохиолын дүр юм. Сүүлд уг зохиолоос сэдэвлэн Тим Бартон “Чарли ба шоколадны үйлдвэр” кино бүтээсэн билээ.

Саяхан жүжигчин Николас Кэйж эртний үнэт олдворын дуудлага худалдаанаас авсан үлэг гүрвэлийн гавлын ясыг Монголын талд хүлээлгэж өгөхөөр болсон билээ. Өнгөрсөн долдугаар сард Николас Кэйжид дуудлага худалдаанаас авсан эртний олдворыг Монгол улсын хилээр хууль бусаар гаргасан байж болзошгүй тухай мэдэгдсэний дараа олдворыг эргүүлэн өгөхөө амласан байна. Тэрбээр эртний олдворыг Беверли Хиллзийн галерейгаас 2007 онд 276,000 ам.доллараар худалдаж авсан байжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна