Сирийн Засгийн газар хэлэлцээрт оролцоно

2015 оны 12 сарын 24

 

Сирийн Засгийн газар НҮБ-ын зуучилсан энхийн яриа хэлцэлд оролцоход бэлэн байгааг ерөнхийлөгч Башар аль-Ассадын ойрын зөвлөх Боутайна Шаабан мэдээлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн долоо хоногт Сирийн энхийн үйл явцын олон улсын зураглалыг баталсан бөгөөд үүнийг Сирийн Засгийн газар хүлээн авсан байна. НҮБ Сирийн засгийн газар болон босогчдын хооронд гал зогсоох гэрээг зуучилж, энхийн яриа хэлцлийг эхлүүлснээр цаашид эвслийн Засгийн газар байгуулж, сонгууль явуулахаар төлөвлөж байгаа аж. Башар аль-Ассадыг унагаахын төлөө эхэлсэн бослого тэмцэл Сирийн дүрвэн жил үргэлж 250 мянга гаруй хүн амь үрэгдэн, олон сая хүн эх орноосоо дүрвэсэн билээ.

 

Барууны орнууд Сирийн зөрчлийг зогсоохын тулд ерөнхийлөгч Башар аль-Ассад суудлаасаа буух хэрэгтэй гэж үзэж буй. Үүнийг ОХУ хүчтэй эсэргүүцэж, Башар аль-Ассад ч бууж өгөх бодолгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Башар аль-Ассад “Намайг суудлаас буулгаснаар “Исламын улс” бүлэглэл Сирийг бүхлээр нь эзлэх замыг засаж, цаашид олон улсад хүрээгээ тэлэхэд боломжийг нээнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Сирийн дотоодын зөрчил мөргөлдөөний зэрэгцээ “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын агаарын цохилт тус улсын нөхцөл байдлыг “хар дарсан зүүд мэт” болгоод байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна