Малын тоо бараг дөрвөн саяар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Малын тоо бараг дөрвөн саяар нэмэгджээ

Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр "Мал тооллогын 2015 оны урьдчилсан дүн"-гийн талаар мэдээлллээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст Монгол улсын нийт мал сүрэг 55 сая 957.6 мянган толгойд хүрсэн байна. Энэ нь 2014 оныхоос 7.6 хувь буюу гурван сая 975 мянгаар өссөн гэсэн үг юм. Одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ.

Д.УУДАМ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж