Сансрыг хүн хэрхэн бохирдуулсан тухай видео гарчээ

2015 оны 12 сарын 24

Кадр: Stuart Grey / YouTube

 

Их Британийн Хаантны нийгэмлэгийн одон оронч Стюарт Грей хүн төрөлхтөн сүүлийн 60 жилийн дотор дэлхий орчмын сансрыг хэрхэн бохирдуулсан тухай нэг минутын видео бүтээлээ гэж Science News мэдээлэв.

 

Дэлхий орчмын сансрыг бохирдуулсан анхдагч нь 1957 онд анхны хиймэл дагуулыг хөөргөсөн ЗХУ болжээ. Тэр аппаратыг тойрог замд гаргасан пуужингийн хэсгүүд нь дэлхий орчмын сансрын орон зайн анхны хог хаягдал болсон байна.

 

ЗХУ-ын буухиаг нь АНУ залган авч Explorer1 аппаратаа хөөргөсөн. Юрий Гагариныг (1961 он) анх сансарт хөөрөхөд дэлхий орчмын сансрын орон зайд хүний гараар бүтээгдсэн 200 хог бий болсон байлаа. 1980 он гэхэд тэдний тоо 500 хүрчээ.

 

 

Сансрын дэлхийн тойрог замд 2007 он гэхэд 7000 мянган том сэг эргэлдэж байв. Хятад кинетикийн их бууг өөрийн хугацаа нь өнгөрсөн хиймэл дагуул дээр туршсаны дараа сансрын хог новшны тоо 2000 болжээ.

 

Одоо дэлхийн тойрог замд байсан сансрын төхөөрөмжүүдийн 20 мянган хог эргэлдэж олон улсын сансрын станцад хийж буй нислэгүүдэд том аюулыг үүсгээд байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна