“Yogurt fruit taste” цэлцэгнүүрийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

“Yogurt fruit taste” цэлцэгнүүрийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Шинэ жилийн баяртай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.  

Шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ийн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон тул “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авалт хийлгэхээр шийдвэрлэж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжилж, худалдахыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабраторийн шинжилгээнд хамрууллаа. Иймд иргэдэд тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж