Ирц бүрдэхгүй байна

2015 оны 12 сарын 24

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхлэх ёстой ч гишүүдийн ирц одоог хүртэл бүрдэхгүй байна.

Хуралдаан эхэлбэл Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Эл асуудлыг чуулганаар хоёр долоо хоногийн өмнө хэлэлцэхээр орж ирж байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан. Өнгөрсөн долоо хоногт завсарлагын хугацаа албан ёсоор дууссан байсан ч үргэлжлүүлж завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Хуульд зааснаар завсарлагыг үргэлжлүүлж болдог. Гэхдээ энэ нь тав хоног байдаг.

Мөн Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудал Гацууртын ордын асуудлыг хэлэлцсэний дараа шийдэх юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна