Эмнэлэгт гал гарч 25 хүн амь үрэгджээ

2015 оны 12 сарын 24

 

Саудын Арабын баруун өмнөд хэсгийн Жазан хотын төв эмнэлэгт өнөөдөр /XII.24/ гал гарснаас 25 хүн амь үрэгдэж, 107 хүн гэмтэж түлэгджээ. Гал эмнэлгийн нэгдүгээр давхраас эхлэн гарсан байна. Эмнэлгийн нэгдүгээр давхарт эрчимт эмчилгээ, төрөх тасаг байрладаг аж. Гэмтэж түлэгдсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт шилжүүлэн эмчилж байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна