Хөлийн хуруунууддаа иллэг хийхийн ач тус

2015 оны 12 сарын 24

Массаж буюу иллэгийн аргаар хүнийг олон асуудлаас салгаж болдог. Нэн ялангуяа хүний гар болон хөлийн уланд мэдрэлийн маш олон цэг байдаг учраас тодорхой цэгүүдэд дарах байдлаар эрүүл мэнддээ анхаарч, өвчнийг түргэн хугацаанд илааршуулж болдог. 

Хөлийн уландаа унтахаас өмнө иллэг хийх нь мэдрэлийн системийг амрааж, бэлгийн дур хүслийг хүртэл нэмэгдүүлэх тустай. Мөн хүний биеийн ерөнхий тэнцвэрийг хадгалж, цусны эргэлтийг сайжруулж, жирэмсэн үед хавагнахгүй байхад эерэг нөлөөтэй болно. 

Хөлийн эрхийн хуруунд иллэг хийж, дарах нь уушиг, тархины эрүүл мэндэд тустай ба эрхий, чигчий хуруунаас бусад хуруунуудад иллэг хийх нь шүдний өвчинг анагаадаг. Үүнээс гадна хөлийн аль хэсэг ямар эрхтэнтэй шууд холбоотой байдгийг та дээрх зургаас хараарай. 

Эх сурвалж: www.hiub.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна