Хоёр хүний бие хүнд хэвээр байна

2015 оны 12 сарын 24

Лхагва гаригийн орой Налайхад болсон Ми-8 нисдэг тэрэгний ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдээд байгаа талаар мэдээлсэн билээ. Улаанбаатар хотын Цэргийн госпитальд авчирсан арван хүний хоёрынх нь биеийн байдал хүндэрч, урд шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Бид саяхан госпиталиас мэдээлэл авсан. Хоёр хүний биеийн байдал сайнгүй, хэвэндээ байна” гэв.

Зэвсэгт хүчний жанжин штабын өглөө өгсөн мэдээллээр хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, хагалгааны дараах байдалтай, дөрвөн хүн доод мөчний хугаралттай, нэг хүн хавирга хугарсан, гурван хүн арьсны гуужилттай байгаа гэсэн юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна