Өндөр чансаатай есөн их насны морьдыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Өндөр чансаатай есөн их насны морьдыг танилцуулж байна

МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ЕСӨН ИХ НАС

1. ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн тав, “Дүнжингарав-2015” Хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын “Хул” морь 9 оноогоор Монгол улсын 2015 оны хамгийн өндөр чансаатай их насны мориор шалгарлаа.

2. ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын түрүү, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү Төв аймгийн Баян сумын уугуул  Хэнгэргийн Цогтсайханы “Цавьдар халзан” морь 8 оноогоор ХОЁРДУГААРТ
 

3. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн гурав,  Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015  уралдааны айргийн тавд хурдалсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын “Шарга” морь 7 оноогоор ГУРАВДУГААРТ
 

4. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв,  “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн “Халтар” морь 7 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
 

5. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын түрүү Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Буднямын Буяннэмэхийн “Хээр” халзан морь 6 оноогоор ТАВДУГААРТ
 

6. ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын аман хүзүү, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Очирбатын Чимэддоржийн “Хул” морь 6 оноогоор ЗУРГААДУГААРТ
 

7. ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн гурав “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Дуламсүрэнгийн Төртогтохын “Халиун” морь 6 оноогоор ДОЛООДУГААРТ
 

8.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын аман хүзүүнд хурдалсан Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Дагвадоржын Өсгий цагаан зээрд морь 4 оноогоор НАЙМДУГААРТ
 

9.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн тавд хурдалсан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Алтангэрэлийн Батбаатарын “Саарал морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
 

10.“Дүнжингарав-2015” Хаврын төвийн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Баян сумын уугуул  Хэнгэргийн “Цогтсайханы Хар” морь 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
 

11.“ Зүүн бүсийн хурд-2015” уралдааны түрүү Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Пушкиний Амгаланбаатарын “Xээр морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
 

12.“Увс хурд-2015” баруун бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Жаргалант сумын уугуул Баттөмөрийн Гантөмөрийн “Сартай зээрд морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
 

13.“Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын уралдааны түрүү Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Санжаа -Тогтохын Төгөлдөрийн “Буурал морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
 

14.“Сэлэнгэ хурд-2015” Хангайн хаврын бүсийн уралдааны түрүү Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Хорлоогийн “Баттулгын Бор” морь 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ.
 

15.Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны түрүү Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Бадраагийн “Төвгөр” саарал морь 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ тус тус эрэмбэлэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж