"Оюутны аварга" гүйлтийн цанын тэмцээн болно

2015 оны 12 сарын 24

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Скай резорт цанын бааз дээр "Оюутны аварга 2015" гүйлтийн цанын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээний нээлт 26-ны өдрийн 13.00 цагт болох бөгөөд Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг улсын их, дээд сургуулиудын захиралууд урилгаар оролцож оюутан залуусын дунд өвлийн спортыг сурталчилах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийнэ. 

Тэмцээний хуваарь:

XII.26

  • 10.00 цаг: Эрэгтэй, эмэгтэй ойрын зай
  • 13.00 цаг: Нээлтийн ажиллагааны дараа буухиа уралдаан явагдана.

XII.27 - 11.00 цаг: 5 км, 10 км зайн уралдаанууд явагдаж тэмцээн өндөрлөнө гэж Монголын Цанын холбооноос мэдээллээ.

    

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна