Өвөрхангай аймаг хамгийн олон мал тоолуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймаг хамгийн олон мал тоолуулжээ

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын 2015 оны урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын малын тоо 55 сая 957 мянгад хүрсэн байна. Сүргийн бүтцэд адууны эзлэх хувь 0.1-0.2 пунктээр өсч, хонь ямааных харин 0.1-0.2 пунктээр буурч, тэмээний эзлэх хувь өмнөх оны түвшинд байгаа юм. Хамгийн олон мал тоолуулсан аймгаар Өвөрхангай шалгарч, Төв, Хөвсгөл, Баянхонгор аймгууд араас нь жагсчээ. Түүнчлэн жил бүр малгүй болсон өрхийн тоо, шинээр малтай болсон өрхийн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.

Хамгийн олон үхэртэй аймаг Архангай, олон тэмээтэй нь Өмнөговь, олон хоньтой нь Архангай, хамгийн олон ямаатай аймаг Баянхонгор гээд хамгийн хамгийнх нь ч тодруулжээ. Мөн малчин өрхийн гэрийн тэргүүний боловсролын түвшнийг ч ангилсан байна. Тодруулбал, малчин өрхийн гэрийн тэргүүний 42 хувь нь суурь боловсролтой, 30 хувь нь бага боловсролтой 1.9 хувь нь дээд боловсролтой байгаа юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж