Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэнэ

Нийслэлийн нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Бүртгэл нэгдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг хүн амын тоо бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахыг үүрэг болгожээ. Бүртгэл хороодод явагдах бөгөөд тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг нөхөн бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулах аж.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж