Моди Путинээс бэлэг авлаа

2015 оны 12 сарын 25

Фото: @narendramodi

 

Орост хоёр хоногийн албан ёсны айлчлалт хийсэн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди-д XVIII зууны Нажафи овгийнхны байсан бенгалийн сэлэм, Махатма Гандийн өөрийн гараар бичсэн “Бапу” гэсэн өдрийн тэмдэглэлийн хуудсыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин бэлэглэв. Гандийг энэтхэгчүүд Бапу-эцэг гэж хүндэтгэн нэрлэдэг. Энэтхэгийн засгийн газрын тэргүүн өөрийн  Twitter-т мэдээлжээ.

 

 

Моди лхагва гаригт Москвад айлчлалаа эхэлсэн ба тэр өдөр хоёр лидер Кремльд албан бус зоог дээр уулзалттай байлаа.

 

 

Пүрэв гаригт Моди Орос-Энэтхэгийн жил тутмын 16-р саммитад оролцлоо. Мөн тэрээр Путины хамт хоёр талын бизнесийн төлөөлөгч нартай хэлэлцээр явууллаа.

The Hindustan Times сонин айлчлалын үеэр хийгдэх бүхэл бүтэн гэрээнүүдийн жагсаалтыг нийтэлжээ. Нэн түрүүнд хуучин Cheetah, HAL Chetak нисдэг тэрэгнүүдийг солих 200 ширхэг хөнгөн нисдэг тэрэг Ка-226Т авах гэрээг дурьдсан байв. Нэлээд сунжираад байгаа  тав дахь үеийн ПАК ФА (Т-50) сөнөөгч онгоц бүтээх хэлэлцээр явагдах тухай бичсэн байв. Оросоос Энэтхэг  бас нэг атомын шумбагч онгоцыг түрээслэхээр болж байна. Сонинуудаас ихээхэн яригдаж бичигдсэн С-400 «Триумф» гэх зенитийн пуужингийн татван цогцолборын тухай гэрээ онцгой анхаарал татаж байгаа. Долоо хоногийн өмнө Энэтхэгийн цэргийнхэн тэднийг худалдан авахыг зөвшөөрчээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна